Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2021.10.19/-ний өдөр цахимаар зохион байгуулагдаж, дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан удирдан явууллаа. Зөвлөгөөний эхэнд Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн “Covid-19” халдварын хариу арга хэмжээний цаг үеийн мэдээлэл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний товч мэдээллийг танилцууллаа.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг коронавирусийн халдварын нөхцөл байдлын сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, Цагдаагийн газрын дарга Т.Дамбийням болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, тулгамдсан асуудал дээр санал солилцлоо. Зөвлөгөөний төгсгөлд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан харьяа хэлтэс, албадын удирдлагуудад дараах үүрэг, чиглэл өглөө.

• Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах

• Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд адуу орж ирж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах

• Өвөлжилтийн бэлтгэл ажлын ханган сайжруулсан шахмал түлшний цэгүүдэд хяналт тавин ажиллах зэрэг бусад асуудлаар чиглэл өглөө.