Хан-Уул
Мэдээлэл

Орон сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууц, гэр хороолол доторх авто замын засвар арчлалтын асуудлыг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг.
Тухайлбал дүүргийн 7 хороодын гэр хороолол доторх 51,502.5 м² зам талбайг хусаж тэгшлэн, дайргаар засварлав.