Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эрүүл-Эко дүүрэг” зорилтын хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн алслагдсан хороодын гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг суурилуулах ажил дүүргийн хэмжээнд үе шаттай үргэлжилж байна.
Нисэх, Яармагийн бүсийн 9, 10, 12, 13, 14, 16, 21 дүгээр хороодын нийтийн эзэмшлийн талбай, хороолол дунд нийт 300 ширхэг гэрэлтүүлэг суурилуулаад байна. Үргэлжлүүлэн төвийн бүсийн 2, 11, 15, 17, 19, 20 дугаар хороодын гудамж, талбайд 150 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах бэлтгэл ажил хангагдаад явж байна. Ингэснээр гэрэлтүүлэггүй, харанхуй гудамж, зам талбайд үйлдэгдэх гэмт хэрэг болон гарах тээврийн ослыг бууруулахад зохих нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар