Хан-Уул
Мэдээлэл

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд халамжийн сангаас үзүүлэх тусламж, хөнгөлөлт” бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг аудио тайлбартай дохионы хэлмэрчтэй хүргэж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулж, нөлөөллийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж заасны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл хүргэх.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд халамжийн сангаас үзүүлэх тусламж, хөнгөлөлт” бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг аудио тайлбартай дохионы хэлмэрчтэй хүргэж байна.
Цаашид дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан цаг үеийн болон төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээллийг дохионы хэлмэрчтэй аудио хэлбэрээр тогтмол хүргэх болно.