Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль орчин үеийн стандартад нийцсэн шинэ спорт заалтай боллоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 15 дугаар сургууль шинэ спортын заалтай болж, улсын комисс хүлээн авлаа.Шинэ спорт заалны барилгын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК, “Юу Зэт эрдэнэ” ХХК-ууд ажиллаж хугацаандаа хүлээлгэн өглөө.
👉 Тус сургууль нь шинэ спорт заалттай болсноор сурагчид хичээлийн бус цагаар спортын секц дугуйланд хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой боллоо. ⛹️⛹️‍♀️
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар