МэдээлэлХан-Уул дүүргийн 2021 оны “Оны шилдэг Өрхийн эрүүл мэндийн төв”-өөр “Энхбуянт-Манал” өрхийн эрүүл мэндийн төв шалгарлаа 2021-12-312022-02-20 Хан-уул дүүргийн “Оны шилдэг Өрхийн эрүүл мэндийн төв”-өөр 16 хорооны “Энхбуянт-Манал” ӨЭМТ. “Оны шилдэг удирдах ажилтан”-аар Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн албаны дарга Ц.Энхбаясгалан, Нэгдсэн эмнэлгийн захиргаа, стратеги төлөвлөлт хариуцсан орлогч дарга Э.Гэрэлмаа, 2 дугаар хорооны “Тэрмэстий” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа. “Оны шилдэг эмч”-ээр Эрүүл мэндийн төвийн урьдчилан сэргийлэх үзлэгийн эмч З.Эрдэнэчимэг, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Сэцэнгуа, 11 дүгээр хорооны “Амгалан-Өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Пүрэвцэцэг. “Оны шилдэг сувилагч”-аар Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн сувилагч Г.Дугармаа, Нэгдсэн эмнэлгийн Насанд хүрэгсдийн тасгийн сувилагч Р.Дулмаа, 8 дугаар хорооны “Уясах” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч О.Чинсайхан. “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр Тархвар судлаач Ө.Ариунжаргал, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч Б.Батхишиг, 5 дугаар хорооны Манал-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн ажилтан Р.Эрдэнэцэцэг. “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Эрүүл мэндийн төвийн жолооч Б.Одсайхан, Нэгдсэн эмнэлгийн асрагч, үйлчлэгч Г.Энхбаяр, 4 дүгээр хорооны “Цэц-До” өрхийн эрүүл мэндийн төвийн жолооч Ц.Амгалансэд нар тус тус шалгарч Хан-Уул дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар