МэдээлэлХан-Уул дүүрэг Боловсрол, Эрүүл мэндийн салбарын 2021 оны шилдгүүдээ тодрууллаа 2021-12-312022-02-20 Хан-Уул дүүргийн Боловсрол, Эрүүл мэндийн салбарт 2021 онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний үед, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан байгууллага хамт олон, ажилтан албан хаагч нарыг шалгаруулан өргөмжлөв. Боловсролын тэргүүний ажилтнаар 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Саранцэцэг, “Эрдэнэсийн авдар” цэцэрлэгийн эрхлэгч Б.Жаргалтуяа, Албан бус Насан туршийн боловсролын төвийн багш А.Болормаа нар шагнагдлаа. Хан-Уул дүүргийн 2021 оны шилдэг сургуулиар 75 дугаар сургууль, шилдэг цэцэрлэгээр 46 дугаар цэцэрлэг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай бэлтгэн шавь нар 800 буюу дээд оноо авсан 6 багшийг мөнгөн шагналаар урамшуулж, Засаг даргын батламж олгов. Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар