ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2022 оны 02 дугаар сарын 16
-
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Дүүргийн 2022 оны төсвийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих зураг, төсвийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
-
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: “Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар (20 дугаар хороо)”-ын зураг төсвийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил. Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэхэд хуанлийн 35 хоногийн мэргэжлийн үйлчилгээ шаардагдана.
-
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
-
Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээ
-
Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл
-
Ижил төстэй ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл /магадлалын ерөнхий дүгнэлт/,
-
Тухайн төслийг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдын мэдээлэл
-
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
-
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022.02.25-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022.02.25-ны өдрийн 09:30 цагийн дотор ирүүлнэ үү.