Хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн мах худалдан борлуулах дэлгүүрүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газартай хамтран махны чанар аюулгүй байдал хүрэлцээ хангамж, татварын баримт олгох, эрүүл ахуй халдвар хамгаалалд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө.
Мөн нөөцийн мах худалдан борлуулахад тулгамддаг асуудлуудыг ярилцаж, хариулт өгч санал солилцлоо.
Нөөцийн мах 2022 оны 03 дугаар сарын 15-аас худалдаанд гарахаар төлөвлөгдөж байна.