Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Нийтийн эзэмшлийн зам талбайн засвар, шинэчлэлт, тохижилтын ажил (1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо) тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Нийтийн эзэмшлийн зам талбайн засвар, шинэчлэлт, тохижилтын ажил (1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо)
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202201060
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан
байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил болох 2020, 2021 оны аль нэг жилд борлуулалтын
орлого нь
/Багц-1/: 110,000,000
/Багц-2/: 125,000,000
/Багц-3/: 85,000,000 төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.
Сүүлийн 2 жил (2020 он, 2021 он)-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа
/Багц-1/: 70,000,000
/Багц-2/: 75,000,000
/Багц-3/: 50,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
Багц 1 ба Багц 2-ын хувьд
Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
– ЗТ-8.1. Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл
2. Ажил гүйцэтгэх байгууллага нь:
Багц 1 ба Багц 2-ын хувьд
Барилга хот байгуулалтын яамны
– БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.
Багц 3-ын хувьд
Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрөлтэй байна:
“Б” ангилал
– Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх.
Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх. Үүнд:
– Гадна холбооны кабель шугамын угсралт
Тендерийн хамт
/Багц-1/: 2,260,000
/Багц-2/: 2,520,000
/Багц-3/: 1,701,500 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим
системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот,
Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011
Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn