Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт (4 дүгээр хороо)

Тендерийн урилга

Огноо: 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт (4 дүгээр хороо)

Дугаар: ХУДХААА/202201016

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт (4 дүгээр хороо)”-ийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын дундаж борлуулалтын орлого нь 850,000,000 (найман зуун тавин сая) төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 он Сүүлийн 2 жил / 2020, 2021 он/-ийн санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ. (Сангийн Яамны https://e-balance.mof.gov.mn/) системд баталгаажсан байх/ Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагатай”

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил 2020, 2021 Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын дундаж хэмжээ нь 850,000,000 /найман зуун тавин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй авто замын засвар шинэчлэлтийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 17,000,000 (арван долоон сая) төгрөг Хүчинтэй байх хугацаа: Тендер нээсэн өдрөөс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 дугаар сарын 29ний өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn