Хан-Уул
Мэдээлэл

“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” амжилттай хэрэгжиж байна

Жайка Олон улсын байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл ” Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд амжилттай хэрэгжиж байна. 2022 оны 02 сарын 28-ны өдөр Жайка Олон улсын байгууллагын төслийн мэргэжилтэн Макото Накамото, төслийн зохицуулагч Ц.Энхгэрэл нар төслийн хэрэгжилтийн явцын үнэлгээг хийх ярилцлага зохион байгуулж, зөвлөн тусалж ажиллав.

Төслийн ерөнхий менежер Сүзүки Япон улсаас цахимаар холбогдож төслийн явцтай танилцаж, төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу сайн явагдаж байна гэж төслийн санхүүжүүлэгч талаас дүгнэлээ.