Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн Ерөнхий боловсролын ахлах болон дунд ангийн сурагчдын дунд “Энхийг сахиулагч-Монгол цэрэг 20 жил” сэдэвт зохион бичлэг, “Миний бахархал-Монгол цэрэг” сэдэвт гар зургийн уралдааныг 2022 оны 2 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уралдаанд төрийн өмчит болон хувийн хэвшлийн 21 сургуулийн сурагчдын 164 бүтээлийг ирүүлж, шилдгүүд тодорлоо. Зохион бичлэг, гар зургийн уралдаанд сурагчдын ирүүлсэн бүтээлүүдийг дүгнэн шалгаруулж, шилдгээр шалгарсан сурагчдад шагналыг холбогдох албаныхан гардуулан өглөө. Зохион бичлэгийн уралдааны Тэргүүн байрт 32 дугаар сургуулийн 11А ангийн сурагч М.Дөлгөөн, Дэд байрт 115 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Э.Жаргалсайхан, Гутгаар байрт 60 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Э.Баяржавхлан, гар зургийн уралдаанд Гутгаар байрт 52 дугаар сургуулийн 6Г ангийн сурагч С.Мичидмаа, Дэд байрт “Оном” сургуулийн 9б ангийн сурагч Э.Эрмүүн, Тэргүүн байрт 18 дугаар сургуулийн 7А ангийн сурагч Д.Азжаргал нар шалгарлаа.
Уралдаанд идэвхтэй оролцсон бүх сурагчдад сурлагын өндөр амжилт хүсье. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб