Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНД НЭГДЭЖ БАЙНА

Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага санаачлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд Хан-Уул дүүрэг нэгдэж байна.
ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ.