МэдээлэлЗөвшөөрөлгүй контейнер, гараашийг чөлөөлөх ажил Хан-Уул Эко дүүрэгт үргэлжилж байна. 2022-03-232022-03-23 Өчигдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан 22 контейнер, гараашийг чөлөөлсөн. Тухайн чөлөөлсөн байршил дээр иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлнэ. Тохижилтын ажил хийхээс өмнө оршин суугчдын саналыг үндэслэж тохижуулахаар төлөвлөсөн. Эко дүүргийнхээ иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохоор өөрсдийн санаачлагаар гараажаа чөлөөлж, тохижуулах ажлыг дэмжиж байгаа иргэддээ баярлалаа. Эко дүүрэг – Эрүүл орчин