Хан-Уул
Мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран /2022.03.23/-ны өдөр тус дүүргийн ажил олгогч байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн хөгжлийн ажилтнуудадын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэцүүлэгт оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирох хэрэглэгдэхүүнтэй ажлын байр бий болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангахад чухал хүчин зүйл бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх, ажил олгогчдоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцов.