Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 15 дугаар хороонд шинээр ашиглалтад орох цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, шинэ өргөтгөлийн 6 бүлэгт хэрэглэх хивс, зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өглөө.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оны 6 дугаар сард ашиглалтад орох цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболтын ажлууд хийгдэж байна.