Хан-Уул
Тендерийн урилга

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

                                                                                                               2022 оны 04 дүгээр сарын 20

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Дүүргийн 2022 оны төсвийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих зураг, төсвийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: “Ажилчны алдар талбайг засварлах зураг төсөв”-ийн зураг төсөл, төсвийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил. Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэхэд  хуанлийн 45 хоногийн мэргэжлийн үйлчилгээ шаардагдана.

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.

  • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээ

  • Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл

  • Ижил төстэй ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл /магадлалын ерөнхий дүгнэлт/,

  • Тухайн төслийг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдын мэдээлэл

  • Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн эсэхийг нотлох татварын байгууллагын тодорхойлолт

  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 04.29-ний өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022.04.29-ний өдрийн 09:30 цагийн дотор ирүүлнэ үү.

Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба утас: 70009011 www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn