Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх Эко-Эрүүл дүүрэг үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2022 онд ИРГЭДДЭЭ ОЙР АЖИЛЛАХ жил болгон зарласан

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх засаг захиргааны анхан шатны нэгж хорооноос иргэдэд хүрч буй төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хорооны ажилтан, албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн албан хаагчид 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн дүүргийн 21 хороодод зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.
Дээрх ажил жилийн турш үргэлжлэн хийгдэх бөгөөд ЗДТГ-ын хэлтэс, албад хуваарийн дагуу ажиллана.