Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” тэмцээн зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” тэмцээний арга хэмжээ 2022 оны 04 дугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.
Дүүргийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн 208 ахлах ангийн сурагчид урлаг спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсон.
Тус тэмцээний тэргүүн байрт Э.Оюунгэрэл багштай Б.Мөнхжин тасгийн захирагчтай Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн Хурд баг, дэд байрт О.Анхбаяр багштай О.Сэргэлэнбаатар тасгийн захирагчтай 10 дугаар сургуулийн Аравт баг, гутгаар байрт Х.Ганболд багштай Ц.Хишигбаатар тасгийн захирагчтай 60 дугаар сургуулийн Цэгц багууд тус тус шалгарч Цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.