Хан-Уул
Мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН УЛААНБААТАР ЛИГ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” Волейболын аварга шалгаруулах шигшээ тэмцээн  2022 оны 05 дугаар сарын 02-04-ний  өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр “Улаанбаатар лиг” Волейболын анхан шатны тэмцээнээ амжилттай зохион байгуулан, тэмцээнд баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулж буй Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай Лаборатори 115 дугаар сургууль Нийслэлийн шилдгийн шилдэг сургуулиар шалгарч шагналаа гардан авсан. Гурван өдрийн турш явагдаж аваргуудаа тодруулсан тус тэмцээнд 2 насны ангилалаар нийслэлийн 9 дүүрэг, 38 сургуулийн 64 багийн 832 тамирчин оролцсоноос

Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн бага насны охидын баг хүрэл медаль хүртэж,багийн дасгалжуулагч багш Ц.Адьяажаргал шилдэг дасгалжуулагчаар,тус багийн тамирчин Б.Баяржаргал шилдэг хамгаалагчаар тус тус шалгарсан амжилттай оролцлоо.

 

Тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлөн шигшээ тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, спортод нь өндөр амжилт хүсье.