Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Шинээр байгуулагдах дөрвөн хороо, шинээр байр худалдаж авсан 11, 19 дүгээр хороонд шилэн кабель татах ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Шинээр байгуулагдах дөрвөн хороо, шинээр байр худалдаж авсан 11, 19 дүгээр хороонд шилэн кабель татах ажил

Дугаар: ХУДХААА/202203075

             Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Шинээр байгуулагдах дөрвөн хороо, шинээр байр худалдаж авсан 11, 19 дүгээр хороонд шилэн кабель татах ажил”-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

             Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагагүй”.

Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жил 2020, 2021

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм  – Харилцаа холбооны зохицуулах хорооны гадна холбооны угсралт, суурилалтын эсвэл олгосон “Б” ангиллын тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 1,000,000 /нэг сая/ төгрөг Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт болсон өдрөөс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.  Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn