Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Гал унтраах ангийн автомашины гражийн өргөтгөл ажлын тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Гал унтраах ангийн автомашины гражийн өргөтгөл
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202201023
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил болох 2020, 2021 оны борлуулалтын дундаж орлого нь 150,000,000 төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.
Сүүлийн 2 жил (2020 он, 2021 он)-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа 150,000,000
төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тендерийн хамт 2,700,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй
байна.
Уг гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх:
Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
– ЗТ-11.1. Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл.
2. Ажил гүйцэтгэх байгууллага нь:
Хуучин бол
Барилга хот байгуулалтын яамны
– БА-2.1.4. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал
бүтээцэн, барилгын ажил (1-16 давхар хүртэл) Цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна
зэрэг 30 м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил.
Шинэ бол
-БА-2.1. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил.
-БА-3.1. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил.
-БА-4.1. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил.
Тухайн тендер хүчинтэй байх хугацаанд тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байна.
/Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./
Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг
2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот,
Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011
Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn