Хан-Уул
Мэдээлэл

Аялагчдад зориулсан “Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулагдана

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, “Чингисийн өргөө” амралтын газрын урд талд 2022 оны 05 дугаар сарын 21, 22-ний өдрүүдэд “Амралтын өдрийн худалдаа” арга хэмжээг зохион байгуулна.

Уг худалдаанд оролцож өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /77771965-503/ болон дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв /70007012/-тэй холбогдоно уу.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар