Хан-Уул
Мэдээлэл

Эко-Эрүүл орчинг хамтдаа бүтээцгээе

Хүүхдийн зуны амралт эхэлж байгаатай холбогдон дүүргийн Засаг даргын захирамжаар хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж дүүргийн нутаг дэвсгэр дэх хүүхдийн тоглоомын талбай, амралтын талбайн байгууламжуудын бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг хянан шалгаж эвдэрч гэмтсэн, сэргээн засах шаардлагатай тохижилтын ажлуудыг дүүргийн орон сууцны СӨХ-үүдтэй хамтран хийж гүйцэтгэж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд ч мөн гадна орчноо хүүхдэд ээлтэй орчин бий болгож, “Угааж цэвэрлье-Засаж сайжруулъя” аянд нэгдэхийг уриалж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар