Хан-Уул
Мэдээлэл

Хоггүй Хан-Уул их цэвэрлэгээ зохион байгуулагдаж, 80 тонн хог хаягдал, 300 гаруй хүүхдийн тоглоомын талбайг угааж, цэвэрлэлээ

“Хоггүй Хан-Уул дүүрэг” аянд идэвхтэй оролцон ЭКО орчинг хамтдаа бүрдүүлсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа БАЯРЛАЛАА.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2022” аян дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээгээр үргэлжиллээ.

Хоггүй Хан-Уул их цэвэрлэгээнд 1194 байгууллага, 285 сууц өмчлөгчдийн холбоодын 5200 гаруй ажилтан, иргэд оролцож 180,150 м2 талбайгаас 80 тонн хог хаягдлыг цэвэрлэж, 300 гаруй хүүхдийн тоглоомын талбайг угааж, гадна орчноо цэвэрлэлээ.

Эко дүүрэг-Эрүүл орчинг хамтдаа бүрдүүлсэн хог тээврийн байгууллагууд, иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагууддаа талархал илэрхийлье.

ЭКО ОРЧИНГ ХАМТДАА БҮРДҮҮЛЦГЭЭЕ!