Хан-Уул
Мэдээлэл

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг өглөө

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв, Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалтай хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 30 гаруй иргэдэд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалахад тулгамдаж байгаа асуудал зэрэгт эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.