Хан-Уул
Мэдээлэл

“УЛААНБААТАР МАРАФОН-2022” –д хан-уул дүүргээс 3014 иргэн оролцлоо

Иргэн бүрийг эрүүл чийрэг бие бялдартай байх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бялдарын болон оюун санааны хөгжил олгох зорилготой Улаанбаатар Марафон-2022 тэмцээнд Хан-Уул дүүргийн тамирчид иргэд, төр хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид жил бүр онцгой ач холбогдол өгч амжилттай оролцож ирсэн.

Энэ жил Улаанбаатар марафон Олон улсын гүйлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын ажилтан , албан хаагч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид дүүргийн 21 хорооны алба хаагч, иргэд оролцлоо.

Энэ жилийн марафонд гадаадын 15 орны 80 гаруй тамирчин оролцож байгаагаараа онцлогтой бөгөөд бүтэн марафон төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцож байна. Марафонд оролцогчид 5000 м, 10000 м, хагас болон бүтэн марафон гүйх юм. 10 км, 21 км, 42 км-т гүйх оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлох юм байна.