Хан-Уул
Мэдээлэл

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-2022”

“Монгол хүүхдүүд-2022” Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төв талбайд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох харъяа байгууллагууд арга хэмжээнд хамтран маш амжилттай сайхан зохион байгуулж ажиллалаа.

Энэхүү Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улсад 70 дахь удаагаа тэмдэглэж байгаа ба энэ жилийн баярыг үндэсний брэнд “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг авч, “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баяр зохион байгуулсан.

Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа итгэл, урам өгч,  хүндэтгэл илэрхийлэхээр хүндэтгэлийн парад зохион байгуулж баярын парадад төрийн болон төрийн бус байгууллагууд,  аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд оролцож,  3000 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Уг  парадыг ХУД Соёлын ордны дарга, найруулагч Т.Батболд удирдан, нээлтийн парадыг амжилттай зохион байгуулж ажилласан.

Арга хэмжээнд ХУД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийс хэлтэс, ХУД-ийн Соёлын ордны нийт албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ баярын нээлтийн 3000 хүний парадад жагсаж, ерөнхий зохион байгуулалтад бага ч болов хувь нэмрээ орууллаа.