Хан-Уул
Мэдээлэл

“ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ” аян өнөөдөр Жаргалантын аманд үргэлжиллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хамтдаа алхаад эрүүлжье” аяныг зохион байгуулж дүүргийн 1,2,12,13,20 дугаар хорооны 80 гаруй ажилтан, албан хаагч, иргэд оролцлоо.

Алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээн явуулж багийн дүнгээр I байранд 12 дугаар хороо, II байранд 1 дүгээр хороо, III байранд 20 дугаар хороо тус тус шалгарч, “Талархал”, мөнгөн шагналаар шагнагдлаа.