Хан-Уул
Мэдээлэл

Иргэдэд ээлтэй ЭКО орчинг бүрдүүллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангаж, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандарт бусаар барьсан хашаа, хайс, хаалтыг иргэд, оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвшилцөн зөрчлийг арилган ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд дүүргийн 2 дугаар хороо “Нутгийн буян” ХХК-ийн авто замыг хаасан хашааг буулгаж авто машин болон иргэд чөлөөтай зорчих боломжтой боллоо.
10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хур хог цугларсан хашааг оршин суугчдын хүсэлтээр буулгаж, эко орчныг бүрдүүлж, иргэнд ээлтэй Эко орчинг бүрдүүлсэн ажил үе шаттай дүүргийн хэмжээнд үргэлжилж байна.
Хан-Уул Эко – Эрүүл дүүрэг