Хан-Уул
Мэдээлэл

“Хувь хүний ёс зүй, харилцаа хандлага”сэдэвт сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-г батлагдсан. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн, архивын хэлтсээс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн Прокурорын газар, Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасны дагуу шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх хүрээнд ёс зүй, харилцаа хандлагийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтыг холбогдох мэргэжилтнүүд өгч ажиллалаа.