Хан-Уул
Мэдээлэл

“Сургуулийн орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх” болон “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохилцуулалт” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө” батлагдсан.

Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй, архивын хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад өсвөр насны ойлголт, харилцаа, хандлага, өсвөр насны хүнд хүлээлгэх хуулийн хариуцлагын төрөл, сургуулийн орчин дахь дээрэлхэлт ямар үр дагавартай болох талаарх сургалтыг холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт мэдээлэл өгч ажилласан.