
Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн 5,6,7,8,9,10,13,14,16 дугаар хороодын гудамж, зам талбайд авто машин болон явган хүн зорчих боломжгүй нөхцөл үүссэн бартаа ихтэй 50 байршлын шороон замыг хусаж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж сайжрууллаа.
Дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн тус ажлыг Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэлээ.

Нисэх, Яармаг чиглэлийн гэр хорооллын гудамж, зам талбайг сайжруулах болон тохижуулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай үргэлжилж байна.

