
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэдэд онол дадлага хосолсон сургалтуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр үсний гоёл, боолт, хавчаар зэргийг гар доорх материалаар хэрхэн хийх талаар сургалтыг зохион байгууллаа.

Цаашид давсан урлал болоод гэрийн нөхцөлд хийж үйлдвэрлэж болохуйц бараа бүтээгдэхүүний талаарх үнэ төлбөргүй сургалтуудыг төрөлжүүлэн үе шаттай хэрэгжүүлнэ.

Өрхийн амжиргаа нэмэгдүүлэх зорилго бүхий тус сургалтуудад хамрагдахын хүсвэл харьяа хороондоо хандаж бүртгүүлээрэй.

