Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт авто зам, явган зам талбайд үүсээд байгаа мөстсөн хэсгийг цэвэрлэгээ хариуцсан таван байгууллага нийт 91 хүний бүрэлдэхүүнтэй, 18 машин техникээр цас мөсийг цэвэрлэн 96 тн давс, 2 тн бодис цацаж халтиргаа гулгаанаас сэргийлж ажиллаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50м зам талбайн цас мөсийг цэвэрлэн халтиргаа гулгаанаас сэргийлж, хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.