Самбо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 1 сарын 31-ээс 2 сарын 2-ны өдрүүдэд Булган аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул багийн тамирчид алтан медаль-2 мөнгөн медаль-3, хүрэл медаль-2 тус тус хүртэж эмэгтэй багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч алтан цомын эздээр шалгарлаа.

50кг О.Нандин-Эрдэнэ хүрэл медаль

54кг Б.Солонго мөнгөн медаль

65кг Ц.Сүнжидмаа алтан медаль

65кг Г.Мөнхзул мөнгөн медаль

72кг У.Анужин мөнгөн медаль

-80кг А.Батзул алтан медаль

-80кг Б.Мягмарцэнд хүрэл медаль
тус тус хүртлээ.Нийт баг тамирчиддаа баяр хүргэе.




