“Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт, ярилцлага зохион байгуулагдлаа. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс болон Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв хамтран “Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт, ярилцлагыг зохион байгуулж тус дүүргийн 25 хорооны 90 гаруй нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид болон эрхэм зочноор Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа уригдан оролцлоо.
Ярилцлагаар *Эмэгтэйчүүд-хувь хүний хөгжил *Эмэгтэйчүүд- нийгмийн оролцоо * Эмэгтэйчүүд-манлайлал гэсэн агуулгын асуудал, гарц, шийдлийн талаар эрхэм зочныхоо туршлага, түүх, үзэл бодолтой хослуулан ярилцлаа.
Олон шийдэл байж болох ч, нэгдэл, дэмжлэг, үйлдэл, бодлого, төлөвлөлт чухал байгаад оролцогчдын маань үзэл бодол огтлолцож байлаа. Хамтдаа тэгш оролцоог эрхэмлэн, нийгмийн орчин, харилцаа бүртээ манлайлан оролцож, хамтдаа хөгжицгөөе.