Хан-Уул
Мэдээлэл

“Архивын нөхөн баяжилт хийх арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс “Архивын нөхөн баяжилт хийх арга зүй” сэдвээр дүүргийн архивын баримт бүрдүүлэлт хариуцсан албан хаагчдад нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар дүүргийн архивт 2023 онд нөхөн бүрдүүлэлт хийгдэх дэргэдэх хэлтэс албад, хороод, ОНӨААТҮГ, сургууль, цэцэрлэг зэрэг 31 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчид хамрагдаж, мэдээлэл авлаа.