Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлөөс 2023 онд хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, спортод татан оролцуулах, нийгэмшүүлэх, дэлхийн тусгай болон пара Олимпийн Бочигийн спортын төрлийг сурталчлах, тамирчид бие биеэсээ харилцан суралцах, хамтран туршлага солилцох, цаашид энэ спортоор тууштай ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд зорилгоор дүүргийн аварга шалгаруулах бочигийн тэмцээнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын тусгай бочигийн холбоо, Монголын пара бочигийн холбоо, Нийслэлийн 63 дугаар сургуультай хамтран 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр пара бочи, тусгай бочи гэсэн 2 төрлөөр 2 насны ангиллаар 6 байгууллагын 50 гаруй тамирчин, 8 дасгалжуулагч, 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.Энэхүү тэмцээнд оролцогчдын тоо өмнөх оноос 25 хувиар нэмэгдсэн байна.
•Тусгай бочигийн төрөлд:
Эмэгтэй 12-16 насны ангилалд:
-Алтан медаль 63 дугаар сургуулийн сурагч Т.Номин
-Мөнгөн медаль 63 дугаар сургуулийн сурагч Нандин-Эрдэнэ
-Хүрэл медаль 26 дугаар сургуулийн сурагч Л.Есү
Эрэгтэй 12-16 насны ангилалд:
Эрэгтэй 16-с дээш насны ангилалд:





