Хан-Уул
Мэдээлэл

Хүний хөгжил – Нийгмийн хөгжил өдөрлөг 2023

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО:

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас санаачлан явуулсан хүний хөгжил нийгмийн хөгжил уриатай “Спортлог Улаанбаатар 2023” өдөрлөг 2023 оны 04 сарын 26-27ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болж Хан- Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо байгууллагаа сурталчлан ажиллаж хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг 85 хүнээс авч үнэлгээ хийж зөвлөгөө өгөв.

May be an image of 13 people and text

Мөн 70 гаруй иргэний биеийн жингийн индексийг тодорхойлж , сэтгэл ханамжийн судалгааг авч дасгал хөдөлгөөнөөр халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг зөвлөж ажиллаа. Тухайн арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг Даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид волейболын спортыг иргэдэд сурталчлан үзүүлэх тоглолт хийсэн.

6 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:

May be an image of 7 people, hospital and text
Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дор хүргэхээр “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
May be an image of 11 people and text
Өдөрлөгийн үеэр амны хөндийн зөвлөгөө, зөвлөмж, сургалт, эрүүл зөв хооллолт, биеийн жингийн индекс тодорхойлох, биеийн найрлага бүтэц тодорхойлох, эрт илрүүлгийн зөвлөгөө, халдварт бус өвчний зөвлөгөө, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчний зөвлөгөө мэдээлэл, хорт зуршлаас ангижрах, архи тамхинаас гаргах арга зам, дэлгэцийн донтолт, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн дээрх сэдвүүдээр иргэдэд сурталчилгааны материал түгээх юм.
May be an image of 9 people and text