Хан-Уул
Онцлох мэдээ

“Манай хороо-Миний гудамж” эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотын хөгжилд оюун ухаан сэтгэн бодох чадвараа дайчлан өөрийн амьдарч буй хорооныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах зорилготой “Манай хороо-Миний гудамж” эсээ бичлэгийн уралдааныг НИТХ-ын Төлөөлөгч, ХУД-ийн Ж.Алдаржавхлан, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмар санаачлагаар Хан-Уул дүүргийн 9, 10, 12, 13, 14, 16, 21, 25-р хороодын Ерөнхий боловсролын сургуулиудын 11-12 дугаар ангийн сурагчдын дунд хоёр үе шаттайгаар зохион байгуулж, нэгдүгээр шатанд нийт 157 сурагчид оролцлоо.

Тус уралдаанд 21 эсээ шалгарч хоёрдугаар шатанд дараах сурагчдын эсээ шалгарлаа. Үүнд: Тэргүүн байранд 7 дугаар сургуулийн 11б ангийн сурагч А.Алтанням Дэд байранд 161 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч А.Алтанбагана, 163 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ Гуравдугаар байранд 114 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Г.Отгонжаргал, П.Мөнхжин, 59 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Төгс-Оюун Тусгай байранд 26 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Н.Зоргол, 10 дугаар сургуулийн 12а ангийн сурагч И.Энхбаяр нар тус тус шалгарлаа.