
Бүтээгч Хан-Уулчууд 2023 нээлттэй өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн хэвлэлийнхэнд ярилцлага өглөө.
Тэрбээр “Дэлхийд бүтээгдэхүүнээ гаргаж сурталчилсан АПУ, Говь зэрэг том компаниуд Хан-Уул дүүрэгт байдаг. Бид нар бүтээдэг баялаг бүтээгчдээ дэмжиж анх удаагаа энэхүү өдөрлөгийг хийж байна. Цаашдаа ч 2024, 2025 онд зохион байгуулна. Баялаг бүтээж байгаа хүмүүсийнхээ үйл ажиллагааг сурталчилж байна.
Өнөөдрийн хэмжээнд 102 аж ахуйн нэгж байгууллага байна. Хаа сайгүй хүний нөөцийн дутагдалд орсон байна. Ажилгүй иргэд мэдээлэл муутай байдаг. Тиймээс иргэд ирээд нээлттэй ажлын байрыг сонирхох нөхцөл боломжоо тохироод ажилд орох боломжтой” гэв.