Хан-Уул
Мэдээлэл

Газар хөдлөлтийн үеийн Стратегийн дадлага сургуулийг анх удаа зохион байгуулж байна

May be an image of 8 people and text
“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.
May be an image of 1 person, map and text
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа тус дадлага сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.
May be an image of 5 people, people studying, lighting and text
Дадлага сургуульд Гамшгаас хамгаалах 12 алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага болоод 21 аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг 2500 гаруй хүн танхимаар болон цахимаар оролцож байна.
May be an image of 12 people, people studying and television
Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой дадлага сургууль энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.
May be an image of 6 people, people studying, television, newsroom and text
Мөн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт газар хөдлөлтийн дараах мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг зохион байгуулж байна.
Эх сурвалж : Онцгой байдлын ерөнхий газар
May be an image of 7 people, television, newsroom and text
May be an image of 4 people and textMay be an image of 7 people and table