Хан-Уул дүүргийн Төвийн бүсийн залуучуудын cагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20, 22 дугаар хороодын 18 багийн 180 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 3, 19 дугаар хорооны баг тамирчид дүүргийн аварга шалгаруулах шигшээ тоглолтод оролцох эрхээ авлаа.
18-25 насны ангилалд:
- Тэргүүн байрт Ш.Норовцэрэн Засаг даргатай 19 дүгээр хорооны баг тамирчид
- Дэд байрт Э.Насан-очир Засаг даргатай 20 дугаар хорооны баг тамирчид
- Гутгаар байрт И.Сарангэрэл Засаг даргатай 1 дүгээр хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
26-аас дээш насны ангилалд:
- Тэргүүн байрт Д.Мөнхбаяр Засаг даргатай 3 дугаар хорооны баг тамирчид
- Дэд байрт Э.Насан-очир Засаг даргатай 20 дугаар хорооны баг тамирчид
- Гутгаар байрт 2 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа.
Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б. Цэрэн гардуулж, төвийн бүсийн шилдгээр шалгарсан баг тамирчдад баяр хүргэн шигшээ тоглолтод амжилттай оролцохыг хүслээ.
18-25 болон 26-аас дээш насны ангилалд тэргүүн байр эзэлсэн 3, 19 дүгээр хорооны баг тамирчид 07 дугаар сарын 01-ний өдөр “UG arena”-д зохион байгуулагдах дүүргийн Засаг даргын нэрэмжит залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шигшээ тоглолтод оролцоно.
Тэмцээнд идэвх зүтгэл гарган оролцсон баг тамирчдад талархал илэрхийлье.