Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдтэй уулзлаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тэдэнд тулгарч буй асуудлыг харилцан ярилцаж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дүүргийн удирдлагын зүгээс хэрхэн дэмжиж ажиллах боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ” хөтөлбөрийн хүрээнд энэ жил дүүргийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор нийт 165 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Цаашид дүүргийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг хөтөлбөрийн хүрээнд үе шаттай дэмжиж ажиллах юм.