Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгжид үйлчилгээний соёлыг сайжруулах, согтууруулах ундааны зохистой хэрэглээ, согтууруулах ундааны хүний эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхээс зайлсхийх арга барилын талаарх ойлголтын сургалт хийлээ.
Сургалтыг дүүрэг дэх Цагдаагийн газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран явуулж, байгууллагуудын бусдад үйлчлэх үүрэг бүхий 160 гаруй ажилтан хамрагдлаа.