Хан-Уул
Мэдээлэл

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах “ДУУДЛАГА” ур чадварын II шатны уралдаан зохион байгууллаа

Xан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд анхан шатны тусламж, үйлчилгээний яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг өргөх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Дуудлага” мэргэжлийн ур чадварын тэмцээнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн холбооноос 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

Уралдаанд нэг Өрхийн эрүүл мэндийн төвөөс 2 эмч, 3 сувилагч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр мэндчилгээ, хүүхдийн яаралтай тусламж, гэмтлийн үеийн яаралтай тусламж, жирэмсэн болон төрөх, төрсний дараах эхэд үзүүлэх яаралтай тусламж, амилуулах тусламжийг багаар үзүүлэх гэсэн зохион байгууллагтайгаар оролцлоо.

Энэхүү мэргэжлийн ур чадварын уралдааны II шатанд 12 баг оролцсоноос дараах гурван баг шалгаран үлдлээ. I байранд 18 дугаар хорооны “Мэндсаруул” ӨЭМТ II байранд 16 дугаар хорооны “Энхбуянтманал” ӨЭМТ III байранд 10 дугаар хорооны “Аминтус” ӨЭМТ шалгарлаа. Нийслэлийн аварга шалгаруулах III шатны уралдаан 2024 оны 05 дугаар сарын 18-д зохион байгуулагдана.