Хан-Уул
Мэдээлэл

“Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх болон 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн дүн шинжилгээ хийж, алдаа дутагдлаас сэргийлэх цаашид авах арга хэмжээ, зохион байгуулах ажлыг төлөвлөж, эмч эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Хан-Уул дүүргийн хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй  байгууллагуудын эх хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй  үзүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг эрүүл мэндийн байгууллагуудаас танилцуулж түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хамтын ажиллагааг өргөжүүлэх уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцож дүгнэн хэлэлцлээ.

Оролцогч байгууллагууд:

  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд
  • ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны эмч нар
  • Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны эмч нар,
  • ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны эмч нар,
  • Хүүхдийн сэргээн засах Хантуул төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны эмч нар
  • ХУД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, эмч нар
  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хан-Уул салбарын холбогдох мэргэжилтнүүд зэрэг нийт 31 эрүүл мэндийн байгууллагын 60 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Тус хэлэлцүүлгээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг дадлагажуулах, суурь эмгэгтэй хүүхдийн сэргээн засах асуудал, жирэмсэн эхийн шинжилгээний урсгалыг зохицуулах, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл солилцох суваг зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөсөн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.