Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлж, тасалдуулахгүй ажиллах Татварын хэлтэс XI/20
2 Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл боловсруулахтай холбогдуулан нийт хэлтсүүд төсөлд тусгах саналаа нэгтгэн хугацаанд нь ирүүлэх Нийт байгууллага XI/20
3 Нийслэл, дүүргийн бодлогын баримт бичгийн 2024 оны хэрэгжилт болон 4 жилийн нэгтгэл хийгдэж байгаатай холбогдуулан хэрэгжих шатанд буюу үр дүнгүй арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг ханган  үнэн зөв, тоон үзүүлэлт, үр дүнг товч, тодорхой, иж бүрэн тусгаж, нэгтгэн чанарын шаардлага хангасан тайланг хугацаанд нь ирүүлэх Нийт байгууллага XI/20
4 Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын гадна зам талбай, зогсоол, шатахуун түгээх станцуудын орц, гарцын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих ажлыг эрчимжүүлэх Замын цагдаагийн хэлтэс XI/20

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.11.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.